Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 24:8-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. түүнийг буруутгагчдыг таны өмнө оч гэж тушаасан]. Та өөрөө энэ бүхний талаар түүнийг шалгаж үзээд бид түүнийг юугаар буруутгаж байгааг мэдэж чадна гэхэд

9. иудейчүүд—Үнэхээр тийм шүү хэмээн тэрхүү буруутгалд хошуу нэмэрлэцгээв.

10. Захирагч Паулыг ярь гэж дохисонд тэр—Та олон жилийн турш энэ ард түмнийг шүүж байгааг би мэднэ. Тиймээс би урам зоригтойгоор өөрийгөө өмгөөлөх болно.

11. Би Иерусалимд мөргөхөөр ирснээс хойш арван хоёроос илүү хоног болоогүйг та мэдэж чадна.

12. Энэ хүмүүс намайг сүмд ч, синагогт ч, мөн хотод ч хэн нэгэнтэй маргалдан, эсвэл үймээн гаргаж байсныг ер олж хараагүй.

13. Намайг юугаар буруутгаж байгаагаа ч тэд танд нотолж чадахгүй байна.

14. Харин үнэндээ эдгээр хүмүүсийн бүлэглэл гэж нэрлээд байгаа тэр Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханд үйлчилдэг нь үнэн бөгөөд Хууль болон эш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ хүлээн зөвшөөрнө.

15. Тэдний найддагийн адилаар зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг.

16. Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө хүний мөсөөр гэм зэмгүй байхыг үргэлж хичээдэг билээ.

17. Хэдэн жилийн дараа буюу одоо би өөрийн ард түмэнд өглөг авчран, мөн өргөл өргөх зорилготой ирэв.

18. Ямар ч хэл ам, үймээн самуунгүйгээр намайг сүм дотор цэвэршсэнийг тэд олж мэдсэн юм. Харин Азиас ирсэн хэдэн иудейчүүд тэнд байсан.

19. Хэрэв үнэхээр миний эсрэг зүйл тэдэнд байгаа бол энд таны өмнө тэд ирж, намайг буруутгах ёстой байсан.

20. Эсвэл намайг Зөвлөлийн өмнө зогсож байхад надаас ямар гэмт хэрэг илрүүлснээ тэд өөрсдөө хэлэг л дээ.

21. Би тэдний дунд байхдаа “Үхэгсдийн амилалтын төлөө өнөөдөр би та нарын өмнө шүүгдэж байна” гэж хашхирснаас өөр зүйлийг хэлээгүй гэв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 24