Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 24:15-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэдний найддагийн адилаар зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг.

16. Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө хүний мөсөөр гэм зэмгүй байхыг үргэлж хичээдэг билээ.

17. Хэдэн жилийн дараа буюу одоо би өөрийн ард түмэнд өглөг авчран, мөн өргөл өргөх зорилготой ирэв.

18. Ямар ч хэл ам, үймээн самуунгүйгээр намайг сүм дотор цэвэршсэнийг тэд олж мэдсэн юм. Харин Азиас ирсэн хэдэн иудейчүүд тэнд байсан.

19. Хэрэв үнэхээр миний эсрэг зүйл тэдэнд байгаа бол энд таны өмнө тэд ирж, намайг буруутгах ёстой байсан.

20. Эсвэл намайг Зөвлөлийн өмнө зогсож байхад надаас ямар гэмт хэрэг илрүүлснээ тэд өөрсдөө хэлэг л дээ.

21. Би тэдний дунд байхдаа “Үхэгсдийн амилалтын төлөө өнөөдөр би та нарын өмнө шүүгдэж байна” гэж хашхирснаас өөр зүйлийг хэлээгүй гэв.

22. Харин энэ Замын талаар илүү мэдлэгтэй Фелик хэргийг хойшлуулж,—Мянгатын дарга Лусыг ирэхээр би та нарын хэргийг шийднэ гээд

23. зуутын даргад—Түүнийг харгалзагчийн дор байлга. Гэхдээ чөлөөтэй байлгаж, ойр дотнынх нь хүмүүсээс түүнд туслах гэвэл бүү саад хий хэмээн тушаав.

24. Гэвч хэдэн өдрийн дараа Фелик өөрийн эхнэр иудей эмэгтэй Друзилтэйгээ хамт хүрч ирээд, Паулыг дуудуулаад Христ Есүст итгэх итгэлийн тухай ярихыг нь сонсов.

25. Зөвт байдал, биеэ захирах болон хожмын шүүлтийн тухай Паул ярьсанд Фелик айж,—Одоохондоо явж бай. Завтай үедээ би чамайг дуудна гэжээ.

26. Тэр Паулыг өөрт нь мөнгө өгөх байх хэмээн найдсан тул түүнийг ойр ойрхон дуудан ирүүлж, ярилцдаг байжээ.

27. Гэвч хоёр жил өнгөрч Фелик Порк Фестээр солигдож, иудейчүүдэд тал олохыг хүссэн Фелик Паулыг хорьсон чигээр үлдээв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 24