Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 24:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Таван өдрийн дараа тэргүүн тахилч Ананиа зарим ахлагчид болон Тертул гэгч өмгөөлөгчийн хамтаар ирж, Паулын эсрэг захирагчид гомдол мэдүүлэв.

2. Паулыг дуудан ирүүлсний дараа Тертул түүнийг буруутгаж захирагчид хандан ийн хэлэв.—Таны ачаар бид амар амгалан байж, таны холч ухаан энэ ард түмэнд их өөрчлөлтийг авчирсанд

3. бид хаана ч гэсэн бүх талаараа маш талархан хүлээн зөвшөөрдөг шүү, эрхэм хүндэт Фелик минь.

4. Гэвч таныг чилээхийг үл хүсэж биднийг түр саатан сонсохыг танаас хичээнгүйлэн гуйя.

5. Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээн дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг бид олж мэдсэн юм.

6. Сүмийг бузарлах оролдлого хийхэд нь бид түүнийг баривчилсан. [Бид түүнийг өөрсдийнхөө Хуулийн дагуу шүүхийг хүссэн юм.

7. Гэтэл мянгатын дарга Луси дайран ирж, түүнийг бидний гараас хүчээр булаан авч,

8. түүнийг буруутгагчдыг таны өмнө оч гэж тушаасан]. Та өөрөө энэ бүхний талаар түүнийг шалгаж үзээд бид түүнийг юугаар буруутгаж байгааг мэдэж чадна гэхэд

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 24