Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 23:23-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Тэгээд зуутын хоёр даргыг дуудаж,—Кайсари уруу илгээх хоёр зуун цэрэг, далан морьтон, бас хоёр зуун жадчинг шөнийн гуравдугаар цаг гэхэд бэлэн болго гэв.

24. Мөн тэд Паулыг захирагч Феликт эсэн мэнд хүргэх уналгын морьдыг гаргав.

25. Тэгээд тэрээр ийм агуулга бүхий захидал бичив.

26. “Клауд Луси, эрхэм хүндэт захирагч Фелик таны амрыг эрж мэндчилье.

27. Энэ хүнийг иудейчүүд барьж аваад алах гэж байхад нь түүний Ромын иргэн болохыг мэдсэн тул би цэргээ дагуулан очиж түүнийг аварсан юм.

28. Чухам яагаад түүнийг буруутгаж буйг тодорхой мэдэхийн тул энэ хүнийг би тэдний Зөвлөлд аваачсан.

29. Тэгээд буруутгал нь тэдний Хуулийн маргаантай асуудалд холбогдсоныг олж мэдэв. Харин энэ хүн үхэх, эсвэл шоронд орох ямар ч гэмт хэрэгт буруутгагдаагүй юм байна.

30. Энэ хүнийг хорлох хуйвалдаан бэлтгэгдэж байгааг мэдээд түүнийг даруй тан уруу явуулав. Мөн буруутгагчид нь түүний эсрэг мэдүүлгээ таны өмнө яриг хэмээн тушаав” [Баяртай] гэжээ.

31. Ийнхүү тушаал ёсоор цэргүүд Паулыг шөнөөр авч явж Антипатрад авчирлаа.

32. Маргааш нь тэд морин цэргүүдийг түүнтэй хамт явуулахаар үлдээгээд, хуарандаа буцацгаажээ.

33. Тэд Кайсарид ирж захирагчид захидлыг гардуулаад, Паулыг түүний өмнө авчрав.

34. Захирагч захидлыг уншаад, аль нутгийнх болохыг Паулаас лавлаад, Киликийнх гэдгийг нь мэдэнгүүтээ—

35. Буруутгагчдыг чинь ирэхлээр чамайг сонсъё гээд түүнийг Херодын ордонд хянаж байхыг тушаажээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 23