Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 23:15-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тиймээс та бүгд Зөвлөлтэй хамтарч түүний хэргийг нарийн авч үзэх гэж байгаа мэтээр мянгатын даргад хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруул. Харин бид ойртож ирэхээс нь өмнө түүнийг алахад бэлэн байна гэцгээв.

16. Хуйвалдааныг мэдсэн Паулын зээ дүү хуаранд ирж, Паулд мэдэгджээ.

17. Паул зуутын дарга нараас нэгийг нь дуудаж—Энэ залуу мянгатын даргад хэлэх мэдээтэй иржээ. Хүргэж өгнө үү? гэв.

18. Тэр түүнийг мянгатын дарга уруу дагуулж ирээд,—Хоригдол Паул намайг дуудаж, энэ залууд танд хэлэх зүйл байгаа тул танд хүргэж өгөхийг хүссэн юм гэжээ.

19. Мянгатын дарга түүнийг гараас нь хөтлөн зайдуу аваачаад—Чи надад юу хэлэх гээв? гэж хувьчлан асуув.

20. Тэр—Иудейчүүд Паулын хэргийг илүү нарийвчлан хэлэлцэх гэж байгаа мэт түүнийг маргааш Зөвлөлд аваачих хүсэлтийг танд хэлэхээр зөвшилджээ.

21. Тиймээс Паулыг алахаас нааш юу ч идэж, уухгүй гэж андгайлсан дөчөөс илүү хүн түүнийг отож байгаа тул тэднийг битгий сонсооч. Тэд одоо бэлэн бөгөөд таны зөвшөөрлийг л хүлээж байна гэв.

22. Мянгатын дарга мөнөөх залууг явуулахдаа—Энэ тухай надад мэдэгдсэнээ хэнд ч бүү хэл гэж захижээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 23