Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 22:5-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэргүүн тахилч болон ахлагчдын бүх Зөвлөл үүнийг гэрчилнэ. Би тэднээс ах дүү нарт хүргэх захидал аваад Дамаскт очиж тэнд байсан хүмүүсийг баривчилж, Иерусалимд шийтгэхээр явж байлаа.

6. Үдийн алдад би Дамаскт дөхөж явтал тэнгэрээс гэнэт хурц гэрэл цацарч намайг хүрээлэн авахад

7. би газар унав. Тэгтэл “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ?” гэх дуу сонсогдов.

8. “Эзэн, Та хэн бэ?” гэсэнд, Тэр надад “Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Назарын Есүс байна” гэлээ.

9. Надтай хамт байсан хүмүүс тэр гэрлийг харсан. Харин надтай ярьж байсан Нэгэний дууг ойлгоогүй ажээ.

10. Тэгээд би “Эзэн, би юу хийх вэ?” гэв. Эзэн надад “Бос, Дамаск уруу яв. Юу хийх ёстойг чинь бүгдийг тэнд чамд хэлж өгнө” гэв.

11. Гэвч мөнөөх гэрлийн хурцаас болж би юу ч харж чадахгүй болсон тул надтай байсан хүмүүсээр хөтлүүлэн Дамаскт очсон.

12. Тэндхийн иудейчүүдийн дотор нэр хүндтэй, Хуулийн дагуу сүсэглэгч Ананиа гэгч нэгэн эр

13. над уруу ирж, дөхөн зогсоод “Саул дүү минь, хараатай бологтун” гэхэд би тэр даруй хараа орж түүнийг харлаа.

14. Тэр надад “Манай өвөг дээдсийн Бурхан Өөрийн хүслийг мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан, мөн Өөрийн амнаас гарах дууг сонсгохын тулд чамайг урьдаас томилжээ.

15. Учир нь чи үзсэн, сонссон зүйлээ бүх хүний өмнө гэрчлэх Түүний гэрч болно.

16. Одоо чи юунд удна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт. Нүглээ угаа” гэв.

17. Ийнхүү би Иерусалимд буцаж ирээд сүм дотор залбирч байтал хэт хөөрөлд автаж,

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 22