Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 21:9-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэр хүн эш үзүүлэгч дөрвөн онгон охинтой байв.

10. Биднийг тэнд хэд хоног байх үеэр Иудейгээс Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч ирэв.

11. Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч өөрийнхөө хөл, гарыг хүлээд—Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харь үндэстний гарт тушаана” гэж айлдаж байна гэв.

12. Үүнийг сонсоод бид болон нутгийн хүмүүс Иерусалим уруу явахгүй байхыг түүнээс гуйв.

13. Тэгтэл Паул—Юунд уйлж та нар зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ.

14. Тэр нэгэнт ятгалгад автахгүй тул бид—Эзэний хүслээр болтугай гээд дуугүй болцгоов.

15. Энэ өдрүүдийн дараа бид явахад бэлэн болж, Иерусалим уруу явлаа.

16. Бидэнтэй хамт Кайсари хотын дагалдагчдын зарим нь явсан бөгөөд биднийг эртний дагалдагч Киприйн Мнасоныд хоног төөрүүлэхээр хүргэж өгөв.

17. Ийнхүү Иерусалимд ирэхэд ах дүү нар биднийг баяртайгаар хүлээн авлаа.

18. Дараа өдөр нь Паулыг бидний хамт Иаковынд очиход бүх ахлагчид ирсэн байлаа.

19. Паул тэдэнтэй амар мэндээ мэдэлцсэний дараа харь үндэстнүүдийн дунд Бурхан өөрөөр нь дамжуулан юу үйлдсэнийг нэг нэгээр нь ярьж эхлэв.

20. Үүнийг сонсоод тэд Бурханыг алдаршуулав. Тэгээд түүнд—Ах минь, иудейчүүдийн дунд итгэсэн хүмүүс хичнээн олон мянга байгаа боловч тэд мөнөөх л Хуульд зүтгэдэг бөгөөд

21. тэд таны тухай таныг харь үндэстнүүдийн дунд амьдардаг иудейчүүдэд Мосег умартахыг сургаж, хүүхдүүддээ хөвч хөндөх ёслол үйлдэлгүй, мөн ёс заншлаа битгий дага хэмээн сургаж байна гэж сонссон.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 21