Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 21:15-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Энэ өдрүүдийн дараа бид явахад бэлэн болж, Иерусалим уруу явлаа.

16. Бидэнтэй хамт Кайсари хотын дагалдагчдын зарим нь явсан бөгөөд биднийг эртний дагалдагч Киприйн Мнасоныд хоног төөрүүлэхээр хүргэж өгөв.

17. Ийнхүү Иерусалимд ирэхэд ах дүү нар биднийг баяртайгаар хүлээн авлаа.

18. Дараа өдөр нь Паулыг бидний хамт Иаковынд очиход бүх ахлагчид ирсэн байлаа.

19. Паул тэдэнтэй амар мэндээ мэдэлцсэний дараа харь үндэстнүүдийн дунд Бурхан өөрөөр нь дамжуулан юу үйлдсэнийг нэг нэгээр нь ярьж эхлэв.

20. Үүнийг сонсоод тэд Бурханыг алдаршуулав. Тэгээд түүнд—Ах минь, иудейчүүдийн дунд итгэсэн хүмүүс хичнээн олон мянга байгаа боловч тэд мөнөөх л Хуульд зүтгэдэг бөгөөд

21. тэд таны тухай таныг харь үндэстнүүдийн дунд амьдардаг иудейчүүдэд Мосег умартахыг сургаж, хүүхдүүддээ хөвч хөндөх ёслол үйлдэлгүй, мөн ёс заншлаа битгий дага хэмээн сургаж байна гэж сонссон.

22. Тэгэхлээр яах вэ? Мэдээж тэд таны ирснийг заавал сонсоно.

23. Тиймээс бидний хэлэх зүйлийг та хийтүгэй. Бидэнд ам өчгөө өгсөн дөрвөн хүн бий.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 21