Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 21:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бид тэднээс салж, хөвсөөр шууд Кост ирж, дараа өдөр нь Род уруу яван, тэндээсээ Патарт очив.

2. Бид Фойник явах усан онгоц олж, суугаад явав.

3. Бидэнд Киприйн бараа харагдлаа. Тэр арлыг зүүн талдаа орхин бид Сири уруу хөвсөөр Тирд газардлаа. Юу гэвэл усан онгоц ачаагаа тэнд буулгах ёстой байлаа.

4. Шавь нарыг олж, бид тэнд долоо хоног байлаа. Тэд Паулд Иерусалимд хөл тавихгүй байхыг Сүнсээр хэлэв.

5. Бидний хоногууд дуусаж, явах болоход тэд бүгдээрээ эхнэр, хүүхдүүдийнхээ хамт хотоос гартал үдэв. Тэгээд тэнгисийн эрэг дээр өвдөг сөгдөн залбирцгаасны дараа бид бие биетэйгээ салах ёс гүйцэтгэв.

6. Биднийг усан онгоцонд суухад тэд ч гэр өөдөө явцгаалаа.

7. Бидний аялал өндөрлөж, Тирээс Птолемд ирж, ах дүү нартай мэнд амраа мэдэлцсэний хойно, тэдний хамт нэг хонолоо.

8. Маргааш нь бид явж, Кайсарид хүрч ирээд мөнөөх долоогийн нэг болох сайн мэдээг тунхаглагч Филипийн гэрт очиж түүнтэй хамт байцгаав.

9. Тэр хүн эш үзүүлэгч дөрвөн онгон охинтой байв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 21