Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 2:6-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Энэхүү дуу чимээнээр үй олон хүмүүс цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ.

7. Гайхаж алмайрсан тэд—Энэ ярьж байгаа хүмүүс чинь галилчууд биш үү?

8. Гэтэл бид бүгдээрээ өөрсдийн төрөлх хэлээрээ тэдний ярихыг сонсож байх нь юу вэ?

9. Партчууд, медечүүд, еламчууд, Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази,

10. Фруг, Памфул, Египет болон Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд болон шинэ сүсэгтнүүд,

11. кретийнхэн, арабууд болох бид Бурханы агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөлх хэл дээр сонсоцгоолоо гэв.

12. Тэд бүгд гайхшран, алмайрсаар өөр хоорондоо—Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв.—

13. Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нэг нь шоолов.

14. Харин Петр бусад арван нэгийн хамт босож, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглан—Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Энэ нь та нарт тодорхой байг. Миний үгэнд анхаарлаа хандуул.

15. Та нарын бодсончлон эдгээр хүмүүс согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 2