Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 2:24-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Гэтэл Бурхан үхлийн зовлонг эцэс болгон Түүнийг амилуулав. Учир нь Түүний хувьд үхлийн хүчинд автагдах нь боломжгүй юм.

25. Давид Түүний тухай“Би Эзэнийг өмнөө үргэлж харж байсан.Тэр Миний баруун талд байдаг учир би чичирч дагжихгүй.

26. Иймээс зүрх минь баярлаж, хэл минь баяссан.Махан бие минь найдвар дотор оршино.

27. Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй,Өөрийнхөө ариун Нэгэнийг ялзралд хүргэхгүй.

28. Та Надад амийн замыг мэдүүлж,Өөрийнхөө оршихуйд Намайг баяраар дүүргэнэ”гэсэн.

29. Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдсан. Түүний булш өдгөөг хүртэл хадгалагдсаар байна.

30. Тэр эш үзүүлэгч байсан учраас өөрт нь Бурхан андгайлсанчлан түүний удмаас нэгийг нь түүний хаан ширээнд залахыг мэдээд,

31. Христийн амилалтыг угтан харж, “Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, Түүний махан бие ялзралыг ч үзсэнгүй” гэжээ.

32. Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн.

33. Тиймээс Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, Тэр та нарын үзэж, сонсоцгоож байгааг цутгасан юм.

34. Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө“Эзэн миний Эзэнд айлдруун«Миний баруун гарт залар.

35. Ингэхдээ дайсныг чиньБи Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл болой» хэмээв”гэсэн юм.

36. Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн, бас Христ болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 2