Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 2:10-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Фруг, Памфул, Египет болон Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд болон шинэ сүсэгтнүүд,

11. кретийнхэн, арабууд болох бид Бурханы агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөлх хэл дээр сонсоцгоолоо гэв.

12. Тэд бүгд гайхшран, алмайрсаар өөр хоорондоо—Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв.—

13. Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нэг нь шоолов.

14. Харин Петр бусад арван нэгийн хамт босож, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглан—Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Энэ нь та нарт тодорхой байг. Миний үгэнд анхаарлаа хандуул.

15. Та нарын бодсончлон эдгээр хүмүүс согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна.

16. Энэ бол эш үзүүлэгч Иоелээр дамжуулан

17. “Бурхан айлдаж байна.«Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана.Хөвгүүд, охид чинь эш үзүүлж,Залуучууд чинь үзэгдэл үзэн,Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно.

18. Тэр өдрүүдэд Би эр, эм гэлгүй Өөрийн боолуудын дээрСүнсээ цутгах бөгөөд тэд эш үзүүлэх болно.

19. Би дээд тэнгэрт гайхамшгуудыг өгч,Доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөдЭнэ нь цус, гал, суунаглах утаа болой.

20. Эзэний агуу цог жавхлант өдөр ирэхээс өмнөНар харанхуйлж, сар цус шиг улаан болж хувирна.

21. Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно»”гэж хэлэгдсэнчлэн болжээ.

22. Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Бурхан Назарын Есүсээр дамжуулан та нарын дунд хүчит үйлс, гайхамшиг, тэмдгүүдийг бүтээж, энэ хүнийг та нарт үзүүлсэн. Та нар өөрсдөө ч мэднэ.

23. Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан энэ Хүнийг та нар бурхангүй хүмүүсийн гараар загалмайд хадуулж, алсан.

24. Гэтэл Бурхан үхлийн зовлонг эцэс болгон Түүнийг амилуулав. Учир нь Түүний хувьд үхлийн хүчинд автагдах нь боломжгүй юм.

25. Давид Түүний тухай“Би Эзэнийг өмнөө үргэлж харж байсан.Тэр Миний баруун талд байдаг учир би чичирч дагжихгүй.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 2