Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 2:1-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Пентекостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газарт цугласан байлаа.

2. Гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гаран, тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэрхүү дуунд автагджээ.

3. Тэгтэл гал хаялах мэт хэлүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтохыг тэд харлаа.

4. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.

5. Тэр цагт тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Иерусалимд амьдарч байв.

6. Энэхүү дуу чимээнээр үй олон хүмүүс цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ.

7. Гайхаж алмайрсан тэд—Энэ ярьж байгаа хүмүүс чинь галилчууд биш үү?

8. Гэтэл бид бүгдээрээ өөрсдийн төрөлх хэлээрээ тэдний ярихыг сонсож байх нь юу вэ?

9. Партчууд, медечүүд, еламчууд, Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази,

10. Фруг, Памфул, Египет болон Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд болон шинэ сүсэгтнүүд,

11. кретийнхэн, арабууд болох бид Бурханы агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөлх хэл дээр сонсоцгоолоо гэв.

12. Тэд бүгд гайхшран, алмайрсаар өөр хоорондоо—Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв.—

13. Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нэг нь шоолов.

14. Харин Петр бусад арван нэгийн хамт босож, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглан—Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Энэ нь та нарт тодорхой байг. Миний үгэнд анхаарлаа хандуул.

15. Та нарын бодсончлон эдгээр хүмүүс согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна.

16. Энэ бол эш үзүүлэгч Иоелээр дамжуулан

17. “Бурхан айлдаж байна.«Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана.Хөвгүүд, охид чинь эш үзүүлж,Залуучууд чинь үзэгдэл үзэн,Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно.

18. Тэр өдрүүдэд Би эр, эм гэлгүй Өөрийн боолуудын дээрСүнсээ цутгах бөгөөд тэд эш үзүүлэх болно.

19. Би дээд тэнгэрт гайхамшгуудыг өгч,Доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөдЭнэ нь цус, гал, суунаглах утаа болой.

20. Эзэний агуу цог жавхлант өдөр ирэхээс өмнөНар харанхуйлж, сар цус шиг улаан болж хувирна.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 2