Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 19:11-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Бурхан Паулын гараар дамжуулан ер бусын гайхамшгуудыг бүтээж байлаа.

12. Алчуур, бүсийг нь түүнээс авч өвчтэй хүмүүст хүргэхэд өвчин нь эдгэж, муу сүнснүүд зайлж байв.

13. Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүдийн зарим нь бузар сүнснүүдтэй хүмүүст Эзэн Есүсийн нэрээр—Паулын тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж шившлэг хийхийг завджээ.

14. Иудей ахлах тахилч Скюгийн долоон хөвгүүн үүнийг үйлдэж байв.

15. Муу сүнс тэдэнд—Би Есүсийг танина. Паулыг ч мэднэ. Харин та нар хэн юм бэ? гэв.

16. Тэгтэл муу сүнстэй мөнөөх хүн тэдэн уруу ухасхийн дайрч мөнөөх хэдийг хүчээрээ түрэмгийлж, дийлэв. Нөгөө хэд ч гэмтэж шархдан тэр байрнаас нүцгэн шалдан гараад зугтав.

17. Энэ явдал Ефест амьдардаг бүх Иудей, Грек хүмүүст дуулдахад тэд бүгдээрээ айдаст автав. Эзэн Есүсийн нэр алдаршиж байлаа.

18. Итгэсэн хүмүүсээс олонх нь ирж, өөрсдийн үйл хэргийг хүлээн зөвшөөрч илчлэв.

19. Ид шидийг үйлддэг байсан хүмүүсээс олонх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход тавин мянган мөнгөн зоос болжээ.

20. Ийн Эзэний үг үлэмж хүчтэйгээр тархан бэхэжсээр байлаа.

21. Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим уруу явъя гэж сүнсээр шийдэн, «Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой» гэв.

22. Тэр өөрт нь үйлчилж байсан Тимот, Ераст хоёрыг Македони уруу илгээж, өөрөө Азид түр саатав.

23. Энэ үед Замаас болж багагүй үймээн гарав.

24. Мөнгөний дархан Деметр гэгч хүн Артемисын сүмийг мөнгөөр урлаж урчуудад багагүй орлого авчирдаг байв.

25. Деметр дархчуудыг цуглуулаад, тэдэнд—Хүмүүс ээ, бидний сайн сайхан байдал энэ ажлаас хамаардгийг та нар мэднэ.

26. Та нар Ефес төдийгүй бараг бүх Азид энэ Паул гэгч нь гараар хийсэн бурхад нь бурхад биш хэмээн ухуулж, олон хүнийг эргүүлснийг харж, сонсож байгаа.

27. Үүнд бидний дарх муу нэртэй болох аюул байгаа төдийгүй бас их охин тэнгэр Артемисын сүм хэрэггүй гэж тооцогдон, Ази болон дэлхийн шүтдэг охин тэнгэрийн сүр жавхлан буурах аюул байна гэжээ.

28. Үүнийг сонсоод тэд хилэгнэн уурлаж,—Ефесийн Артемис нь агуу билээ хэмээн хашхирч гарав.

29. Хот үймээн самуунд автан, хүмүүс нэгэн зэрэг Паултай ханьсан Македониос ирсэн Гайос, Аристарх нарыг чирэн жүжгийн хүрээлэнд дайран орж ирэв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 19