Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 16:27-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрэн алахыг завдтал

28. Паул чангаар—Амиа бүү хорло. Бид бүгд энд байна хэмээн хашхирсанд

29. тэр—Бамбар авчир гээд, айж чичирсээр орж ирэв. Тэгээд Паул, Силас хоёрын өмнө сөхөрч,

30. тэднийг гаргах зуураа—Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв.

31. Тэд—Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.

32. Тэд мөнөөх хүнд болон гэрт нь байсан бүх хүмүүст Эзэний үгийг ярьжээ.

33. Хуяг шөнийн цагаар тэднийг гарган шархыг нь угааж өгөөд, тэр даруй өөрөө болон бүх гэрийнхэн нь баптисм хүртэв.

34. Тийнхүү тэр тэднийг гэртээ авчран дайлж, гэр бүлээрээ Бурханд итгэсэндээ ихэд баярлаж байлаа.

35. Өглөө болоход тэргүүн захирагчид цагдаа нарыг илгээн,—Тэднийг сулла хэмээн хэлүүлжээ.

36. Хуяг энэ үгсийг Паулд дамжуулж—Тэргүүн захирагчид “Та нарыг сулла” гэж хэлүүлэв. Одоо гарч амар тайван яв даа гэхэд

37. харин Паул тэдэнд—Тэд Ромын иргэд биднийг шүүхгүйгээр олны өмнө жанчиж, шоронд хийсэн. Одоо болохоор биднийг нууцаар хөөж байна. Үгүй шүү! Тэд өөрсдөө ирж биднийг гаргаг гэв.

38. Цагдаа нар тэргүүн захирагчдад эдгээр үгсийг илтгэхэд, Ромын иргэд гэдгийг нь сонсоод тэд айцгаав.

39. Ийнхүү тэд ирцгээж, тэднийг тайвшруулаад гаргаж, хотоос гарч явахыг гуйв.

40. Тэр хоёр шоронгоос гарч, Лудиагийнд ирээд, ах дүү нартайгаа уулзаж, урам зориг оруулаад, явлаа.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 16