Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 16:10-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Үзэгдэл үзмэгцээ тэрээр Бурхан тэдэнд сайн мэдээг тунхагла гэж дуудлаа хэмээн үзээд тэр даруй бид Македони уруу явахаар болцгоов.

11. Тэгээд бид Тройгоос усан онгоцоор гарч Самотракт шууд ирээд, маргааш нь Неаполд хүрч,

12. тэндээсээ Македонийн дүүргийн тэргүүлэх хот болох Ромын хараат хот Филиппойд очив. Бид тэр хотод хэд хоног байлаа.

13. Амралтын өдөр бид хотын дааман хаалганы гаднах гол уруу очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд тэнд сууцгааж цугласан эмэгтэйчүүдтэй ярилцав.

14. Туатэйр хотоос ирсэн, нил ягаан өнгийн бөс даавуу худалдаалдаг, Бурханд мөргөгч Лудиа гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Паулын ярьж буй зүйлсийг анхааруулахын тулд Эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээжээ.

15. Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа—Хэрэв та нар намайг Эзэнд итгэмжит гэж үзэж байгаа бол, манайд ирж байгаач хэмээн ятгаснаар биднийг дийлэв.

16. Биднийг залбирлын газар уруу явж байхад мэргэ төлөгчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг олж өгдөг ажээ.

17. Тэрээр Паул болон биднийг дагаж,—Эдгээр хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа.

18. Тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байлаа. Үүнд ихэд төвөгшөөсөн Паул эргэж хараад, сүнсэнд—Түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр даруй зайлжээ.

19. Харин түүний эзэд орлого олох найдвар нь алдагдсаныг хараад, Паул, Силас нарыг барьж, олон хөлийн газарт эрх баригчдын өмнө чирч авчраад

20. тэргүүн захирагчид уруу аваачиж,—Энэ Иудей хүмүүс манай хотыг үймүүлж,

21. ромчууд бидний хувьд хүлээн авч сахихад ёсонд нийцэхгүй ёс заншлыг тунхаглаж байна гэв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 16