Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 14:18-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Ийнхүү ярьсан ч, өөрсдөд нь тахил өргөх гэсэн олон түмнийг тэд арай чамай хориглож байлаа.

19. Гэвч Антиох болон Икониумаас ирсэн иудейчүүд олон түмнийг өөрсдөдөө татаж, Паул уруу чулуу шидэцгээв. Тэгээд түүнийг үхсэн гэж бодоод тэд хотоос гарган хаяжээ.

20. Харин дагалдагчид түүнийг тойрон зогсож байтал Паул босож хот уруу оров. Маргааш нь тэр Барнабтай хамт Дерб уруу явжээ.

21. Тэр хотод тэд сайн мэдээг тунхаглан, олон хүнийг дагалдагч болгов. Дараа нь тэд Лустр, Икониум болон Антиох уруу буцахдаа

22. дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж, үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан,—Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.

23. Тэд чуулган бүрд ахлагчдыг томилж, мацаг барин залбирч, тэднийг өөрсдийнх нь итгэдэг Эзэнд тушаав.

24. Ингээд тэд Писидийг дайран Памфулд ирцгээв.

25. Тэд Пергэд үгийг тараагаад, Аттал уруу явж

26. тэндээсээ Антиох уруу усан онгоцоор явав. Антиохт тэд өөрсдийн биелүүлсэн ажлын төлөө Бурханы нигүүлсэлд тушаагдаж байжээ.

27. Тэд хүрч ирээд, чуулганыг цуглуулж, Бурхан өөрсөдтэй нь хамт юу хийсэн болон итгэлийн үүдийг харь үндэстнүүдэд Тэр хэрхэн нээснийг тэд ярьж өглөө.

28. Ингээд тэд дагалдагчдын хамт удаан хугацаагаар байв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 14