Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 14:16-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Өнгөрөгч үеүдэд Тэр бүх үндэстнүүдэд өөр өөрсдийнхөө замаар явахыг нь зөвшөөрсөн.

17. Гэвч Тэр Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй билээ. Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг гэв.

18. Ийнхүү ярьсан ч, өөрсдөд нь тахил өргөх гэсэн олон түмнийг тэд арай чамай хориглож байлаа.

19. Гэвч Антиох болон Икониумаас ирсэн иудейчүүд олон түмнийг өөрсдөдөө татаж, Паул уруу чулуу шидэцгээв. Тэгээд түүнийг үхсэн гэж бодоод тэд хотоос гарган хаяжээ.

20. Харин дагалдагчид түүнийг тойрон зогсож байтал Паул босож хот уруу оров. Маргааш нь тэр Барнабтай хамт Дерб уруу явжээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 14