Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 14:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Икониумд тэд иудейчүүдийн синагогт цугтаа орж, тийнхүү ярьсанд иудейчүүд болон грекчүүд үй олноороо итгэцгээв.

2. Харин үл итгэгч иудейчүүд харь үндэстнүүдийн бодол санааг үймүүлж, тэднийг ах дүүсийн эсрэг турхирч байлаа.

3. Тиймээс тэд Эзэнд найдан зоригтой ярьж, тэнд нэлээд хугацаагаар байжээ. Эзэн Өөрийн нигүүлслийн үгээ гэрчлэн, тэдний гараар дамжуулан гайхамшиг, тэмдгүүдийг соёрхож байлаа.

4. Гэвч хотынхон хуваагдаж, нэг хэсэг нь иудейчүүдийн, нөгөө хэсэг нь элч нарын талд оров.

5. Харь үндэстнүүд болон иудейчүүд захирагчдынхаа хамт хүч хэрэглэх гэж, мөн тэдэн уруу чулуу шидэх гэж оролдсонд,

6. тэд үүнийг мэдээд Лукаоны хотууд болох Лустр, Дерб уруу болон тэр хавийн нутаг уруу зугтав.

7. Тэд тэнд сайн мэдээг үргэлжлүүлэн тунхаглав.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 14