Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 14:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Икониумд тэд иудейчүүдийн синагогт цугтаа орж, тийнхүү ярьсанд иудейчүүд болон грекчүүд үй олноороо итгэцгээв.

2. Харин үл итгэгч иудейчүүд харь үндэстнүүдийн бодол санааг үймүүлж, тэднийг ах дүүсийн эсрэг турхирч байлаа.

3. Тиймээс тэд Эзэнд найдан зоригтой ярьж, тэнд нэлээд хугацаагаар байжээ. Эзэн Өөрийн нигүүлслийн үгээ гэрчлэн, тэдний гараар дамжуулан гайхамшиг, тэмдгүүдийг соёрхож байлаа.

4. Гэвч хотынхон хуваагдаж, нэг хэсэг нь иудейчүүдийн, нөгөө хэсэг нь элч нарын талд оров.

5. Харь үндэстнүүд болон иудейчүүд захирагчдынхаа хамт хүч хэрэглэх гэж, мөн тэдэн уруу чулуу шидэх гэж оролдсонд,

6. тэд үүнийг мэдээд Лукаоны хотууд болох Лустр, Дерб уруу болон тэр хавийн нутаг уруу зугтав.

7. Тэд тэнд сайн мэдээг үргэлжлүүлэн тунхаглав.

8. Лустрт төрөлхийн хөл нь мэдээгүй, хэзээ ч явж үзээгүй нэгэн хүн сууж байлаа.

9. Паулын ярихыг тэр хүн сонсож байв. Паул түүн дээр харцаа тогтоогоод, түүнд эдгэрэх итгэл байгааг харж,

10. чангаар—Хөл дээрээ цэх зогс гэхэд тэр үсрэн босоод, алхаж эхлэв.

11. Паулын үйлдсэн зүйлийг харсан олон түмэн дуугаа өндөрсгөн лукаон хэлээр—Бурхад хүний дүрээр бидэн уруу буун иржээ гэцгээж байлаа.

12. Тэд Барнабыг Зевс, Паулыг Хермес гэж нэрлэв. Учир нь Паул голлон ярьж байсан юм.

13. Хотын гадна байдаг Зевсийн дуганы тахилч нь бух, цэцгийн баглаа авчирч, ард олны хамт өргөл барих гэв.

14. Харин элч Паул, Барнаб нар үүнийг сонсоод, хувцсаа хүү татаад, олон түмэн уруу яаран очиж, хашхиран—

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 14