Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 13:2-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед нь Ариун Сүнс—Би Өөрийнхөө ажлыг хийлгэхээр Барнаб, Саул нарыг дуудсан тул тэднийг томилогтун гэв.

3. Тэгээд тэд мацаг барин залбирч, тэдэн дээр гар тавиад, явуулжээ.

4. Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдсэн тэд Селюкт ирж тэндээсээ Кипр уруу усан онгоцоор явав.

5. Тэд Саламист хүрч очоод Иудейн синагогуудад Бурханы үгийг тунхаглаж эхэлсэн бөгөөд Иохан тэдний хамт байж тусалжээ.

6. Тэд мөн Паф хүртэлх бүх арлаар явахдаа, шидтэн Бар-Есүс гэгч Иудейн хуурамч эш үзүүлэгчтэй таарав.

7. Тэр шидтэн нутгийн захирагч Сергио Паул гэгч ухаалаг хүний хамт байдаг ажээ. Сергио Паул Бурханы үгийг сонсохоор Барнаб, Саул нарыг дуудуулав.

8. Харин шидтэн Елум (түүний нэрийг орчуулбал ийм ажгуу) тэднийг эсэргүүцэж, захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа.

9. Гэтэл Паул гэгддэг Саул Ариун Сүнсээр дүүрч, түүн дээр харцаа тогтоон,—

10. Аливаа заль, мэхээр дүүрэн, диаволын хүү, аливаа зөвт байдлын дайсан болсон чи Эзэний шулуун замыг гажуудуулахаа болихгүй юу?

11. Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад, тэр хөтлөх хүн хайн тэмтчин байлаа.

12. Болсон явдлыг харсан мөнөөх захирагч Эзэний сургаалд гайхшран итгэжээ.

13. Паул болон түүний нөхөд Пафаас далай уруу гаран, Памфулын Пергэд хүрч ирэв. Иохан тэднийг орхиж, Иерусалим уруу буцжээ.

14. Харин тэд Пергээс гараад Писидийн Антиохт ирж, Амралтын өдөр синагогт орон суув.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 13