Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 12:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Энэ үед Херод хаан тэднийг хорлох зорилгоор чуулганы зарим хүмүүсийг баривчлав.

2. Тэр Иоханы ах Иаковыг цавчин алуулжээ.

3. Иудейчүүдэд энэ нь таалагдсаныг ажигласан тэрээр Петрийг ч мөн баривчлахаар шийдэв. Энэ нь Исгээгүй Талхны баярын өдрүүдэд болжээ.

4. Тэгээд түүнийг баривчлан шоронд хийж, дөрвөн дөрөвтөөр мануулав. Дээгүүр Өнгөрөх баярын дараа Петрийг ард олны өмнө гаргах бодолтой байлаа.

5. Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж түүний төлөө хичээнгүйлэн залбирч байв.

6. Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө нь Петр хоёр цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манаж байв.

7. Үзтүгэй, гэнэт Эзэний тэнгэр элч үзэгдэн шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэр элч Петрийг хажуу уруу нь ёврон сэрээж,—Түргэн бос гэхэд түүний гараас гинж нь мултарч уналаа.

8. Тэнгэр элч түүнд—Бүсээ бүсэлж, шаахайгаа өмс гэхэд тэр тэгэв. Тэгээд тэр—Хувцсаа өмс, намайг дага гэжээ.

9. Петр гадагш гарч түүнийг даган явав. Тэрээр тэнгэр элчээр үйлдэгдэж буй энэ явдал нь бодитой гэдгийг мэдсэнгүй, харин үзэгдэл үзэж байна гэж бодсон аж.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 12