Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 11:18-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан—Амь өгөх гэмшлийг Бурхан бас харь үндэстнүүдэд соёрхжээ гэцгээв.

19. Стефанаас өрнөсөн хавчлагын улмаас тархагсад иудейчүүдээс өөр хэнд ч үгийг ярилгүйгээр Фойник, Кипр, мөн Антиох хүртэл явсан ажээ.

20. Харин тэдний зарим нь буюу Кипр болон Курений хүмүүс Антиохт ирээд Грек хүмүүстэй ч ярьж, Эзэн Есүсийг тунхаглаж байв.

21. Эзэний мутар тэдэнтэй хамт байсан бөгөөд итгэсэн үй олон хүмүүс Эзэн уруу эргэж байлаа.

22. Тэдний тухай мэдээ Иерусалим дахь чуулганы сонорт хүрч, тэд ч Барнабыг Антиох уруу явуулахаар илгээв.

23. Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрх сэтгэлээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.

24. Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн нэгэн байв. Ингээд олон хүн Эзэнд нэмэгдэв.

25. Тэгээд тэр Саулыг олохоор Тарс уруу явжээ.

26. Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулан ирэв. Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаагаа Христийнхэн хэмээн нэрлэх болов.

27. Энэ өдрүүдэд Иерусалимаас Антиох уруу хэдэн эш үзүүлэгчид ирсэн байна.

28. Тэдний нэг Агаб гэгч босож, Сүнсээр зааварчлагдан—Бүх газрыг хамарсан их өлсгөлөн болно гэж хэлэв. Энэ өлсгөлөн Клаудын хаанчлалын үед болжээ.

29. Тэгээд Иудейд амьдрагч ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв.

30. Түүнийгээ Барнаб, Саул хоёрт хариуцуулан ахлагчдад илгээжээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 11