Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 11:12-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Эргэлзэлгүйгээр тэдэнтэй явахыг Сүнс надад хэлсэн юм. Надтай хамт эдгээр зургаан ах дүү явсан бөгөөд бид ч тэр хүний гэрт очив.

13. Тэрээр гэрт нь тэнгэр элчийн зогсож, Иоппа уруу хүн илгээж, Симон буюу Петрийг энд авчруул.

14. Чамайг болон гэрийнхнийг чинь бүгдийг нь аврах үгийг тэр чамд ярина” гэхийг хэрхэн харснаа бидэнд ярив.

15. Намайг ярьж эхлэхэд анх бидэн дээр Ариун Сүнс буусанчлан тэдэн дээр бас буулаа.

16. Тэгэхэд би “Иохан усаар баптисм хүртээсэн бол харин та нар Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэсэн Эзэний үгийг санав.

17. Эзэн Есүс Христэд итгэсний дараа бидэнд өгсний адил бэлгийг хэрэв Бурхан тэдэнд өгч байгаа бол Бурханд саад болж чадах би гэгч хэн билээ? гэв.

18. Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан—Амь өгөх гэмшлийг Бурхан бас харь үндэстнүүдэд соёрхжээ гэцгээв.

19. Стефанаас өрнөсөн хавчлагын улмаас тархагсад иудейчүүдээс өөр хэнд ч үгийг ярилгүйгээр Фойник, Кипр, мөн Антиох хүртэл явсан ажээ.

20. Харин тэдний зарим нь буюу Кипр болон Курений хүмүүс Антиохт ирээд Грек хүмүүстэй ч ярьж, Эзэн Есүсийг тунхаглаж байв.

21. Эзэний мутар тэдэнтэй хамт байсан бөгөөд итгэсэн үй олон хүмүүс Эзэн уруу эргэж байлаа.

22. Тэдний тухай мэдээ Иерусалим дахь чуулганы сонорт хүрч, тэд ч Барнабыг Антиох уруу явуулахаар илгээв.

23. Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрх сэтгэлээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 11