Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 11:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурханы үгийг харь үндэстнүүд ч бас хүлээн авсныг элч нар болон Иудей даяарх ах дүүс сонсоцгоов.

2. Петрийг Иерусалимд ирэхэд хөвч хөндүүлсэн хүмүүс түүнтэй мэтгэлцэж,—

3. Чи хөвч хөндүүлээгүй хүмүүс уруу очиж, бас тэдэнтэй хамт хооллов гэжээ.

4. Харин Петр тэдэнд дэс дараатай ийн тайлбарлав.—

5. Иоппа хотод залбирч байхдаа би хэт хөөрөлд автаж, том бүтээлэг мэт сав тэнгэрээс доошилсоор дөрвөн өнцгөөрөө яг над уруу буун ирэх үзэгдлийг харав.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 11