Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 10:6-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэнгисийн дэргэд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв.

7. Өөртэй нь ярьсан тэнгэр элчийг явангуут Корнел цэргүүдээсээ нэг сүсэгтэнг хоёр зарцын хамт дуудав.

8. Тэгээд тэдэнд бүгдийг тайлбарлаж, Иоппа уруу явуулжээ.

9. Маргааш нь тэднийг хотод дөхөн очих үед, Петр зургадугаар цагийн орчим залбирахаар байшингийн дээвэр дээр гарав.

10. Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байв. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ.

11. Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав.

12. Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ.

13. Тэгтэл нэгэн дуу гарч түүнд—Петр ээ! Бос, нядлаад ид гэв.

14. Харин Петр—Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч ариун бус, бузар юм идэж байгаагүй гэлээ.

15. Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч түүнд—Бурханы цэвэр болгосон юуг ч ариун бус гэж бүү үзэгтүн гэв.

16. Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд мөнөөх сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 10