Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 10:2-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг ажээ.

3. Өдрийн есдүгээр цагийн орчим тэрээр үзэгдэл дотор Бурханы тэнгэр элч түүн уруу ирж “Корнел!” гэхийг тод үзэв.

4. Айдаст автсан тэр түүн уруу харж,—Юу вэ? Эзэн гэхэд, тэнгэр элч түүнд—Залбирал болон өглөгүүд чинь Бурханд дурсамж болон өргөгдөв.

5. Одоо чи Иоппа уруу хүмүүс явуулж, Симон буюу Петр гэдэг хүнийг авчруул.

6. Тэнгисийн дэргэд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв.

7. Өөртэй нь ярьсан тэнгэр элчийг явангуут Корнел цэргүүдээсээ нэг сүсэгтэнг хоёр зарцын хамт дуудав.

8. Тэгээд тэдэнд бүгдийг тайлбарлаж, Иоппа уруу явуулжээ.

9. Маргааш нь тэднийг хотод дөхөн очих үед, Петр зургадугаар цагийн орчим залбирахаар байшингийн дээвэр дээр гарав.

10. Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байв. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ.

11. Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав.

12. Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ.

13. Тэгтэл нэгэн дуу гарч түүнд—Петр ээ! Бос, нядлаад ид гэв.

14. Харин Петр—Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч ариун бус, бузар юм идэж байгаагүй гэлээ.

15. Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч түүнд—Бурханы цэвэр болгосон юуг ч ариун бус гэж бүү үзэгтүн гэв.

16. Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд мөнөөх сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ.

17. Үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг Петр ойлгож ядан байх зуур Корнелын илгээсэн хүмүүс Симоны гэрийг сурагласаар дааман хаалган дээр нь хүрч ирэв.

18. Тэгээд Петр хэмээх Симон тэнд байгаа эсэхийг дуудан асуув.

19. Петр үзэгдлийн тухай бодож байтал Сүнс түүнд—Үзэгтүн, гурван хүн чамайг хайж байна.

20. Бос, доош буугаад эргэлзэлгүй тэдэн уруу оч. Учир нь Би тэднийг илгээв гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 10