Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 10:13-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэгтэл нэгэн дуу гарч түүнд—Петр ээ! Бос, нядлаад ид гэв.

14. Харин Петр—Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч ариун бус, бузар юм идэж байгаагүй гэлээ.

15. Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч түүнд—Бурханы цэвэр болгосон юуг ч ариун бус гэж бүү үзэгтүн гэв.

16. Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд мөнөөх сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ.

17. Үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг Петр ойлгож ядан байх зуур Корнелын илгээсэн хүмүүс Симоны гэрийг сурагласаар дааман хаалган дээр нь хүрч ирэв.

18. Тэгээд Петр хэмээх Симон тэнд байгаа эсэхийг дуудан асуув.

19. Петр үзэгдлийн тухай бодож байтал Сүнс түүнд—Үзэгтүн, гурван хүн чамайг хайж байна.

20. Бос, доош буугаад эргэлзэлгүй тэдэн уруу оч. Учир нь Би тэднийг илгээв гэжээ.

21. Петр тэр хүмүүс уруу очиж,—Та нарын хайгаад байгаа хүн чинь би байна. Ямар хэргээр та нар ирэв? гэхэд

22. тэд—Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэр элчээс авсан юм гэцгээв.

23. Петр тэднийг орохыг урьж, зочлов.Маргааш нь тэр босож мөнөөх хүмүүсийн хамт явахад тэдэнтэй Иоппагийн ах дүүсийн зарим нь явжээ.

24. Дараа өдөр нь тэр Кайсарид хүрч ирэв. Тэднийг хүлээж байсан Корнел төрөл садан болон дотны андуудаа дуудаж цуглуулсан байв.

25. Петрийг үүдэн дээр нь ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв.

26. Харин Петр түүнийг босгоод—Бос, би ч гэсэн хүн шүү дээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 10