Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 10:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Кайсарид Корнел гэгч нэгэн байсан бөгөөд тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга байв.

2. Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг ажээ.

3. Өдрийн есдүгээр цагийн орчим тэрээр үзэгдэл дотор Бурханы тэнгэр элч түүн уруу ирж “Корнел!” гэхийг тод үзэв.

4. Айдаст автсан тэр түүн уруу харж,—Юу вэ? Эзэн гэхэд, тэнгэр элч түүнд—Залбирал болон өглөгүүд чинь Бурханд дурсамж болон өргөгдөв.

5. Одоо чи Иоппа уруу хүмүүс явуулж, Симон буюу Петр гэдэг хүнийг авчруул.

6. Тэнгисийн дэргэд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв.

7. Өөртэй нь ярьсан тэнгэр элчийг явангуут Корнел цэргүүдээсээ нэг сүсэгтэнг хоёр зарцын хамт дуудав.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 10