Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 1:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Теофил оо, би эхнийхээ номд Есүс юу үйлдэж, зааж эхэлснээс авахуулан

2. Өөрийн сонгосон элч нартаа Ариун Сүнсээр дамжуулан захирамж өгөөд дээш өргөгдөн одсон өдөр хүртэлхийг бүгдийг бичсэн билээ.

3. Тэр зовлон эдэлснийхээ дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын талаарх зүйлсийн тухай айлдаж байв.

4. Тэгээд элч нарыг нэг дор цуглуулан Иерусалимыг орхилгүйгээр Эцэгийн амласныг, Түүний “Та нар Надаас сонссоны дагуу,

5. Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэснийг хүлээхийг тэдэнд тушаасан ажгуу.

6. Тэгээд цуглагсад Түүнээс—Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд

7. Тэр тэдэнд—Эцэг Өөрийн эрх мэдлээрээ тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 1