Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тит 3:9-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Харин мунхаг маргалдаан, угийн бичиг, Хуулийн талаарх мэтгэлцээн ба тэмцлээс зугт. Ингэх нь ашиггүй хийгээд зохисгүй.

10. Зөрчилдсөн хүнээс анхны ба хоёр дахь удаагийн сануулгын дараа зайлсхий.

11. Тийм хүн гажууд болгогдсон бөгөөд өөрийгөө буруутган нүгэл хийдгийг мэд.

12. Би Артемыг, эсвэл Тухикийг чам уруу илгээх үед чи Никополд над уруу яаралтай ирээрэй. Тэнд өвлийг өнгөрөөе гэж би шийдлээ.

13. Хуульч Зен болон Апол нарт аян замд нь хичээнгүйлэн туслаарай. Тэгвэл тэд дутагдах зүйлгүй болно.

14. Мөн манайхан өөрсдөө үр дүнгүй байхгүйн тулд зайлшгүй хэрэгцээг хангаж, сайн үйлсийг хичээнгүйлэн хийхэд суралцаг.

15. Надтай хамт байгаа бүх хүн чамд мэнд хүргэж байна. Итгэл дотор биднийг хайрлагсдад мэнд уламжлаарай. Нигүүлсэл нь та бүгдэд байх болтугай.

бүрэн бүлгийг уншина уу Тит 3