Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тит 3:8-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлсийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн хүмүүс сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Ингэх нь сайн бөгөөд хүмүүст тустай.

9. Харин мунхаг маргалдаан, угийн бичиг, Хуулийн талаарх мэтгэлцээн ба тэмцлээс зугт. Ингэх нь ашиггүй хийгээд зохисгүй.

10. Зөрчилдсөн хүнээс анхны ба хоёр дахь удаагийн сануулгын дараа зайлсхий.

11. Тийм хүн гажууд болгогдсон бөгөөд өөрийгөө буруутган нүгэл хийдгийг мэд.

12. Би Артемыг, эсвэл Тухикийг чам уруу илгээх үед чи Никополд над уруу яаралтай ирээрэй. Тэнд өвлийг өнгөрөөе гэж би шийдлээ.

бүрэн бүлгийг уншина уу Тит 3