Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 9:9-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Учир нь «Энэ үед Би ирнэ. Сара хүүтэй болно» гэжээ. Энэ бол амлалтын үг юм.

10. Зөвхөн энэ ч биш, Ребека бас бидний эцэг Исаак хэмээх нэгэн эрээс хөл хүндтэй болсон.

11. Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, ямар ч сайн, муу зүйл үйлдээгүй байхад нь Бурханы зорилго нь сонголтын дагуу үйлсээр бус, харин Дуудагчийн улмаас байхын тулд

12. «Ах нь дүүдээ үйлчилнэ» гэж эхэд нь айлдсан ажээ.

13. Энэ нь «Би Иаковыг хайрласан, харин Есавыг үзэн ядсан» гэж бичигдсэнчлэн юм.

14. Тэгвэл бид юу хэлэх вэ? Бурханд шударга бус юм байдаг уу? Бүү ийм байх болтугай!

15. Учир нь Тэр Мосед «Би Өөрийн өршөөх хүнээ өршөөнө. Би Өөрийн өрөвдөх хүнээ өрөвдөнө» гэж айлдсан юм.

16. Ингэхлээр энэ нь хүсдэг, эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг ажгуу.

17. Учир нь Судар Фараонд «Өөрийнхөө хүчийг чамаар үзүүлэхийн тулд, мөн Миний нэр бүх дэлхий даяар тунхаглагдахын тулд чухам энэ л зорилгоор Би чамайг босгов» гэж айлджээ.

18. Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг.

19. Тэгвэл чи надад «Яагаад Тэр өнөөг хүртэл өө хайсаар байна вэ? Хэн Түүний хүслийг эсэргүүцсэн юм бэ?» гэж хэлнэ.

20. Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь барималчинд «Та яагаад намайг ингэж хийв?» гэж хэлдэг гэж үү?

21. Нэг л зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээгүүр эрх мэдэлгүй гэж үү?

бүрэн бүлгийг уншина уу Ром 9