Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 9:5-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Эцгүүд ч тэднийх, Христ махан биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен.

6. Гэвч энэ нь Бурханы үг хүч чадлаа алдсан хэрэг биш юм. Учир нь Израилиас байгаа нь бүгд Израиль биш.

7. Тэд Абрахамын үр удам ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш, харин «Чиний үр удам Исаакаар нэрлэгдэх болно» гэжээ.

8. Махан биеийн хүүхдүүд нь Бурханы хүүхдүүд биш, харин амлалтын хүүхдүүд нь үр удам гэж тооцогддог.

9. Учир нь «Энэ үед Би ирнэ. Сара хүүтэй болно» гэжээ. Энэ бол амлалтын үг юм.

10. Зөвхөн энэ ч биш, Ребека бас бидний эцэг Исаак хэмээх нэгэн эрээс хөл хүндтэй болсон.

11. Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, ямар ч сайн, муу зүйл үйлдээгүй байхад нь Бурханы зорилго нь сонголтын дагуу үйлсээр бус, харин Дуудагчийн улмаас байхын тулд

12. «Ах нь дүүдээ үйлчилнэ» гэж эхэд нь айлдсан ажээ.

13. Энэ нь «Би Иаковыг хайрласан, харин Есавыг үзэн ядсан» гэж бичигдсэнчлэн юм.

14. Тэгвэл бид юу хэлэх вэ? Бурханд шударга бус юм байдаг уу? Бүү ийм байх болтугай!

15. Учир нь Тэр Мосед «Би Өөрийн өршөөх хүнээ өршөөнө. Би Өөрийн өрөвдөх хүнээ өрөвдөнө» гэж айлдсан юм.

16. Ингэхлээр энэ нь хүсдэг, эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг ажгуу.

бүрэн бүлгийг уншина уу Ром 9