Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 9:20-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь барималчинд «Та яагаад намайг ингэж хийв?» гэж хэлдэг гэж үү?

21. Нэг л зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээгүүр эрх мэдэлгүй гэж үү?

22. Хэрэв Бурхан Өөрийн уур хилэнгээ үзүүлэхийг, мөн хүч чадлаа мэдүүлэхийг хүсэж байвч, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудыг их тэвчээртэйгээр тэссэн бол юу гэх вэ?

23. Ингэснээр Тэрээр алдрын төлөө урьдаас Өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад,

24. зөвхөн иудейчүүдээс ч төдийгүй, мөн харь үндэстнүүдийн дундаас бас Өөрийн дуудсан бидэнд хүртэл Өөрийнхөө алдрын баялгийг мэдүүлэх юм.

25. Тэр Хосеа номд«Минийх байгаагүй ард түмнийг Би “Миний ард түмэн”,хайрлагдаж байгаагүйг нь “Хайрт” гэж дуудна.

26. “Та нар Миний ард түмэн биш” гэж тэдэнд айлдсан газартТэд амьд Бурханы хөвгүүд гэж дуудагдах болно»гэсэн юм.

27. Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.

28. Учир нь Эзэн Өөрийн үгээ дэлхий дээр гүйцэд, түргэн биелүүлэх болно» гэжээ.

29. Исаиа«Хэрэв түмэн цэргийн Эзэн бидэнд үр удам үлдээгээгүйсэн болбид Содом шиг болж, Гоморратай адил болох байсан»гэж урьдаас хэлсэн юм.

30. Тэгвэл бид юу хэлэх вэ? Зөвт байдлыг мөшгөөгүй харь үндэстнүүд зөвт байдалд, бүр итгэлээр ирдэг зөвт байдалд хүрсэн.

31. Харин зөвт байдлын хуулийг мөшгөн, Израиль нь тэр хуульд хүрсэнгүй.

32. Яагаад? Яагаад гэвэл тэд түүнийг итгэлээр мөшгөсөнгүй, харин үйлсээр ирдэг юм шиг мөшгөжээ. Тэд бүдрүүлэх чулуунд бүдэрцгээжээ.

33. Энэ нь«Харагтун, Би Сионд бүдрүүлэх чулуу,Зөрчилд хүргэх хад тавина.Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй»гэж бичигдсэнчлэн байна.

бүрэн бүлгийг уншина уу Ром 9