Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 7:15-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна.

16. Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийдэг юм бол, Хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буй юм.

17. Харин эдүгээ цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг юм.

18. Учир нь миний дотор буюу миний махан биед ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй.

19. Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг.

20. Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг.

21. Ингээд сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор бузар муу нь байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ.

22. Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг.

23. Гэвч миний эрхтнүүдэд өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг өөрийн минь эрхтнүүдэд байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна.

24. Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?

25. Бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал нь байх болтугай. Иймд нэг талаар би өөрийн оюун ухаанаар Бурханы хуульд үйлчилдэг боловч, нөгөө талаар би өөрийн махан биеэрээ нүглийн хуульд үйлчилдэг.

бүрэн бүлгийг уншина уу Ром 7