Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 5:10-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Учир нь хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрүүлэгдсэн юм бол, тэр тусмаа бид Түүний амиар аврагдах болно.

11. Зөвхөн үүнд ч биш, мөн Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжуулан баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав.

12. Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ.

13. Учир нь Хуулиас өмнө ертөнцөд нүгэл байсан. Гэвч хэрэв хууль байхгүй бол нүгэл нь нүгэл хэмээн тооцогдохгүй.

14. Гэсэн хэдий ч үхэл нь Адамаас Мосе хүртэл ноёрхсон төдийгүй, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм буруутай адил байдлаар нүглийг үйлдээгүй хүмүүс дээр ч ноёрхож байсан ажээ.

15. Харин үнэгүй бэлэг бол алдаа зөрчилтэй адилхан биш. Учир нь хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирэх бэлэг нь олон хүнд бялхагдсан юм.

16. Бэлэг нь нүгэл үйлдсэн ганц хүнээр дамжуулан ирсэн зүйлтэй адилхан биш. Учир нь нэг талаас, нэг алдаа зөрчлийг дагалдан шүүлт нь ирж, ялд унагасан бол, нөгөө талаас олон алдаа зөрчлийг дагалдан үнэгүй бэлэг нь ирж, зөвтгөлд хүргэсэн билээ.

17. Учир нь хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж ганц хүнээр дамжуулан үхэл нь ноёрхсон бол, тэгэх тусмаа нигүүлслийн баялгийг болон зөвт байдлын бэлгийн бялхалыг хүлээн авагсад нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжуулан амь дотор ноёрхоно.

18. Тиймээс нэг алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ийнхүү нэг зөвт үйлээс болж бүх хүмүүс амийн зөвтгөлд хүрэв.

19. Учир нь ганц хүний дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсоны адил түүнчлэн ганц Хүний дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно.

бүрэн бүлгийг уншина уу Ром 5