Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 4:20-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Харин Бурханы амлалтын талаар тэр үл итгэн тээнэгэлзэлгүй, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөн,

21. Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байлаа.

22. Тиймээс энэ нь түүнийг зөвт байдалд тооцуулсан ажээ.

23. «Тэр зөвт байдалд тооцогдсон» гэж бичигдсэн нь зөвхөн түүний төлөө бус,

24. бидний Эзэн Есүсийг үхэгсдээс амилуулсан Түүнд итгэж, зөвт байдалд тооцогдох мөн бидний төлөө билээ.

25. Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Ром 4