Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 4:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тиймд махан биеэрээ бидний өвөг болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ?

2. Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш.

3. Сударт юу гэж байна вэ? «Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвд тооцуулсан байна» гэдэг.

4. Ажил хийдэг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог.

5. Харин ажил хийдэггүй боловч, бурханлаг бус хүнийг зөвтгөдөг Түүнд итгэдэг хүний хувьд итгэл нь зөвд тооцогддог.

6. Түүнчлэн Давид бас үйлсгүйгээр Бурханд зөв хэмээн тооцогдсон хүний ивээгдсэнийг ийнхүү хэлжээ.

7. «Хууль бус явдал нь уучлагдаж,Нүглүүд нь далдлагдсан хүмүүс ерөөлтэй.

8. Эзэн нүглийг нь огт үл тооцох тэр хүн ерөөлтэй»гэжээ.

9. Тэгвэл энэ ерөөл нь хөвч хөндүүлсэн хүмүүст хамаатай юу? Эсвэл хөвч хөндүүлээгүй хүмүүст бас хамаатай юм уу? Учир нь бид «Итгэл нь Абрахамыг зөвд тооцуулсан» гэж ярьдаг.

бүрэн бүлгийг уншина уу Ром 4