Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 3:7-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Хэрэв миний худал үгээр Бурханы үнэн нь Өөрийнх нь алдар дотор бялхдаг юм бол яагаад би одоо ч гэсэн нүгэлтэн адил шүүгддэг билээ?

8. «“Сайныг гаргахын тулд мууг үйлдэцгээе” гэж ярьж болохгүй гэж үү? Зарим нь биднийг ингэж ярьдаг хэмээн гүтгэн хэлдэг. Тэдний шийтгэл нь шударга юм.

9. Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд болон грекчүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм.

10. Энэ нь ингэж бичигдсэнчлэн,«Зөвт хүн алга. Ганц ч алга.

11. Ухаардаг хүн алга.Бурханыг хайдаг хүн алга.

12. Бүгд гажиж, цөмөөрөө хэрэгцээгүй болжээ.Сайныг үйлддэг хүн алга. Бүр ганц ч алга».

13. «Тэдний хоолой нь онгорхой булш юм.Тэд хэлээрээ хуурч мэхэлдэг».«Тэдний уруул дор могойн хор бий».

14. «Тэдний ам хараал болон гашуун үгээр дүүрэн аж».

15. «Тэдний хөл цус урсгахдаа түргэн,

16. тэдний замд сүйрэл болон гай гамшиг бий.

17. Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй».

18. «Тэдний нүдний өмнө Бурханаас эмээх айдас үгүй»

19. Хуулийн хэлж байгаа болгон нь Хуулийн дор байгч хүмүүст хандан ярьдаг гэдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно.

бүрэн бүлгийг уншина уу Ром 3