Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 2:18-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Хуулиас заалгаснаар Түүний хүслийг мэдэн, онц сайн юмсыг таньдаг юм бол,

19. мөн Хууль дотор мэдлэгийн болон үнэний цогцтой гээд, сохруудын газарч, харанхуйд байдаг хүмүүсийн гэрэл,

20. мунхаг хүмүүсийн сургагч, балчир хүмүүсийн багш гэж өөртөө итгэлтэй байдаг юм бол,

21. тэгвэл бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу? Хулгай бүү хий гэж номлодог та өөрөө хулгай хийдэг юм уу?

22. Бүү завхайр гэж ярьдаг та өөрөө завхайрдаг юм уу? Шүтээнүүдийг жигшдэг та өөрөө сүмүүдийг тонодог юм уу?

23. Хуулиар сайрхагч та өөрөө Хуулийг зөрчсөнөөрөө Бурханыг гутаадаг юм уу?

24. Учир нь «Бурханы нэр та нараас болж харь үндэстнүүдийн дунд доромжлогддог» гэж бичигдсэн байдаг.

25. Хэрэв та Хуулийг биелүүлбэл хөвч хөндөлт нь тустай ажээ. Харин та Хуулийг зөрчигч нь мөн бол таны хөвч хөндөлт чинь хөвч хөндөлт биш болдог.

26. Тиймээс хэрэв хөвч хөндүүлээгүй хүн Хуулийн шаардлагуудыг сахивал тэр хүнийг хөвч хөндүүлээгүй бус, харин хөвч хөндүүлсэн гэж үзэх бус уу?

27. Хөвч хөндөлтийг биедээ хийлгээгүй хүн хэрэв Хуулийг сахивал, Хуулийн үсэг болон хөвч хөндөлттэй атлаа Хуулийг зөрчигч таныг шүүх бус уу?

28. Учир нь гаднах байдлаараа иудей нь иудей хүн биш бөгөөд махан биеийн гаднах хөвч хөндөлт нь ч хөвч хөндөлт биш.

29. Харин доторх байдлаараа иудей нь иудей хүн мөн. Үсгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хөвч хөндөлт нь хөвч хөндөлт мөн. Тэр хүний магтаал нь хүнээс бус, харин Бурханаас ирдэг юм.

бүрэн бүлгийг уншина уу Ром 2