Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 2:14-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Харь үндэстнүүд Хуульгүй боловч төрөлх байдлаараа Хуулийн зүйлсийг үйлдвэл, Хуульгүй боловч тэдгээр нь өөрсдөд нь хууль болдог.

15. Хуулийн шаарддаг үйлс нь тэдний зүрх сэтгэлд бичигдсэнийг тэд харуулдаг. Тэдний мөс чанар ч хамт гэрчилж, тэдний бодол санаа ч нэг нэгнээ буруутгадаг, эсвэл өмгөөлдөг.

16. Миний сайн мэдээний дагуу, энэ нь Бурхан хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр шүүх өдөрт болно.

17. Хэрэв та Иудей хэмээх нэр зүүж, Хуульд найдан, Бурханаар сайрхдаг агаад

18. Хуулиас заалгаснаар Түүний хүслийг мэдэн, онц сайн юмсыг таньдаг юм бол,

19. мөн Хууль дотор мэдлэгийн болон үнэний цогцтой гээд, сохруудын газарч, харанхуйд байдаг хүмүүсийн гэрэл,

20. мунхаг хүмүүсийн сургагч, балчир хүмүүсийн багш гэж өөртөө итгэлтэй байдаг юм бол,

21. тэгвэл бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу? Хулгай бүү хий гэж номлодог та өөрөө хулгай хийдэг юм уу?

22. Бүү завхайр гэж ярьдаг та өөрөө завхайрдаг юм уу? Шүтээнүүдийг жигшдэг та өөрөө сүмүүдийг тонодог юм уу?

23. Хуулиар сайрхагч та өөрөө Хуулийг зөрчсөнөөрөө Бурханыг гутаадаг юм уу?

бүрэн бүлгийг уншина уу Ром 2