Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 16:11-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Миний садан Херодионд мэнд хүргээрэй. Эзэн дотор байгч Наркиссын гэрийнхэнд мэнд хүргээрэй.

12. Эзэн дотор ажиллагч Труфайна болон Труфоса нарт мэнд хүргээрэй. Эзэн дотор шаргуу ажилласан хайрт Персист мэнд хүргээрэй.

13. Эзэн дотор сонгогдсон Руфт мэнд хүргээрэй. Миний ээж болох түүний ээжид мэнд хүргээрэй.

14. Асункрит, Флегон, Хермес, Патроб болон Хермас нарт болон тэдэнтэй хамт байгаа ах дүүст мэнд хүргээрэй.

15. Филолог болон Иулиа, Нере болон түүний эмэгтэй дүү, мөн Олумп болон тэдэнтэй хамт байгч бүх ариун хүмүүст мэнд хүргээрэй.

16. Бие биедээ ариун үнсэлтээр мэнд хүргээрэй. Христийн бүх чуулган та нарт мэнд хүргэж байна.

17. Ах дүү нар аа, та нарын сурсан сургаалын эсрэг хэрүүл маргаан, саад тотгор гаргагч хүмүүсээс сэрэмжлэхийг би ятгаж байна. Тэднээс холдогтун.

18. Учир нь тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам, зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.

19. Та нарын дуулгавартай байдал бүгдэд дуулдсан юм. Тиймээс би та нарын талаар баярладаг. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, харин бузар мууд гэмгүй байгаасай гэж би хүсэж байна.

20. Амар амгалангийн Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй бяцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.

21. Надтай хамтран зүтгэгч Тимот, мөн миний садан болох Луки, Иасон болон Сосипатр нар та нарт мэнд хүргэж байна.

22. Энэхүү захиаг бичиж буй Терт би та нарт Эзэн дотор мэнд хүргэе.

23. Намайг болон бүх чуулганы зочлогч гэрийн эзэн Гай та нарт мэнд хүргэж байна. Хотын сан хөмрөгийн нярав Ераст, дүү Куарт нар та нарт мэнд хүргэж байна.

24. [Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай. Амен.]

бүрэн бүлгийг уншина уу Ром 16