Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 16:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Кенхрей дахь чуулганы үйлчлэгч болох бидний эгч Фойбег би та нарт сайшааж байна.

2. Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг Эзэн дотор хүлээн авч, та нарын хэрэг байж болох аливаа юманд нь түүнд туслаарай. Учир нь тэр өөрөө олон хүнд, мөн надад ч тусалж байсан.

3. Христ Есүс дотор надтай хамтран зүтгэгч Приска, Акул нарт мэнд хүргээрэй.

4. Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч биш, мөн харь үндэстнүүдийн бүх чуулган талархдаг билээ.

5. Тэдний гэрийн чуулганд болон мөн Христэд эргэсэн Азийн анхны хүн болох миний хайрт Епайнетад мэнд хүргээрэй.

6. Та нарын төлөө шаргуу ажилласан Мариад мэнд хүргээрэй.

7. Миний садан, надтай хамт хоригдол байсан Андроник, Иуни нарт мэнд хүргээрэй. Тэд элч нарын дунд нэр цуутай нь бөгөөд надаас ч өмнө Христийн дотор байсан юм.

8. Эзэн доторх миний хайрт Амплиатад мэнд хүргээрэй.

9. Христ доторх бидэнтэй хамтран зүтгэгч Урбан, миний хайрт Стах нарт мэнд хүргээрэй.

10. Христ дотор сайшаагдсан Апелд мэнд хүргээрэй. Аристобулын гэрийнхэнд мэнд хүргээрэй.

бүрэн бүлгийг уншина уу Ром 16