Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 15:26-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Учир нь Иерусалим дахь ариун хүмүүсийн дотор буй ядууст зориулж хандив өгөх болсон нь Македони болон Ахайн хүмүүсийн сэтгэлд нийцэв.

27. Тийм ээ, тэдний сэтгэлд нийцсэн юм. Тэд Иерусалим дахь ариун хүмүүсийн өмнө өртөнгүүд юм. Учир нь хэрэв харь үндэстнүүд тэдний сүнслэг зүйлсийг хуваалцсан бол эд зүйлсээрээ ч бас тэдэнд үйлчлэх өртэй юм.

28. Тиймд би тэдэнд цуглуулсан юмыг нь өгч, үүнийг дуусгаад, та нарыг дайран Испани уруу явна.

29. Би та нар уруу очихдоо Христийн ерөөлийн дүүрэн байдалд очно гэдгээ мэднэ.

30. Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар би та нараас гуйя. Би залбирч байна. Та нар ч миний төлөө Бурханд хичээнгүйлэн залбираарай.

31. Энэ нь би Иудей дахь дуулгаваргүй хүмүүсээс чөлөөлөгдөн Иерусалим дахь миний үйлчлэл нь ариун хүмүүст зөвшөөрөгдөөсэй гэсэнд юм.

32. Ингэвэл би Бурханы хүслээр та нар уруу баяртайгаар очиж, та нарын хамт амрах болно.

33. Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен.

бүрэн бүлгийг уншина уу Ром 15