Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 15:20-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Ийнхүү би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр дуурсагдаагүй газарт л сайн мэдээг дэлгэрүүлэхийг хичээсэн.

21. Харин энэ нь«Түүний тухай мэдээгүй хүмүүс харах болно.Сонсоогүй хүмүүс ойлгох болно»гэж бичигдсэн байдаг.

22. Энэ шалтгаанаас болж би та нар уруу очих гээд олонтаа саатуулагдсан билээ.

23. Харин одоо миний хувьд эдгээр нутагт цаашид ажиллах өөр газар байхгүй. Би та нар уруу очихыг олон жилийн өмнөөс хүсэж байна.

24. Би Испани уруу явах замдаа та нартай уулзаж, түр зуур ч гэсэн эхлээд та нартай нөхөрлөн баярлаж байгаад дараа нь намайг тийшээ явахад минь туслах байх гэдэгт найддаг.

25. Харин одоо би ариун хүмүүст үйлчлэхээр Иерусалим уруу явах гэж байна.

26. Учир нь Иерусалим дахь ариун хүмүүсийн дотор буй ядууст зориулж хандив өгөх болсон нь Македони болон Ахайн хүмүүсийн сэтгэлд нийцэв.

27. Тийм ээ, тэдний сэтгэлд нийцсэн юм. Тэд Иерусалим дахь ариун хүмүүсийн өмнө өртөнгүүд юм. Учир нь хэрэв харь үндэстнүүд тэдний сүнслэг зүйлсийг хуваалцсан бол эд зүйлсээрээ ч бас тэдэнд үйлчлэх өртэй юм.

бүрэн бүлгийг уншина уу Ром 15