Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 15:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хүчтэй бид өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэлгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой.

2. Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлье.

3. Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй. Харин «Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув» гэсний адил байсан юм.

4. Учир нь эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм.

5. Тэвчээр ба урамшууллыг өгөгч Бурхан нь Христ Есүсийн дагуу та нарыг нэг бодол санаатай байлган соёрхох болтугай.

6. Ингэснээр бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг та нар нэг дуу хоолойгоор алдаршуулахын тул юм.

7. Тиймээс мөн Христ та нарыг Бурханы алдрын төлөө хүлээн авсны адил бие биеэ хүлээж авагтун.

8. Учир нь би хэлнэ. Эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тулд Бурханы үнэний төлөө Христ хөвч хөндүүлэгсдийн зарц болсон.

9. Энэ нь мөн Түүний өршөөлийнх нь төлөө харь үндэстнүүд Бурханыг алдаршуулахын тулд ажээ.«Иймд би харь үндэстнүүдийн дунд Танд магтаалыг өргөнө.Таны нэрийг би дуулна» гэж бичжээ.

10. Тэр дахин«Харь үндэстнүүд ээ, Түүний ард түмэнтэй хамт баярлацгаа» гээд,

11. мөн дахин«Бүх харь үндэстнүүд ээ, та нар Эзэнийг магтацгаа.Бүх ард түмэн Түүнийг магтах болтугай» гэжээ.

12. Исаиа дахин«Иессийн үндэс гарч ирнэ.Харь үндэстнүүдийг захирахын тулд босох ТүүндХарь үндэстнүүд найдах болно»гэсэн юм.

13. Ариун Сүнсний хүчээр та нар найдвараар бялхсан байхын тулд найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан болон амар тайвнаар дүүргэх болтугай.

14. Ах дүү нар минь, та нарын хувьд гэвэл та нар өөрсдөө аливаа сайн сайхнаар дүүрэн, бүхий л мэдлэгээр дүүргэгдсэн, мөн нэг нэгнээ ятгах чадвартай гэдэгт би итгэсэн юм.

15. Гэвч та нарт дахин сануулахын тулд зарим зүйл дээр би их зоригтойгоор бичлээ. Учир нь Бурханаас надад өгөгдсөн нигүүлслээр

16. Бурхан намайг харь үндэстнүүдэд Христ Есүсийн үйлчлэгч болгосон. Би харь үндэстнүүдийг Ариун Сүнсээр ариусган Бурханд тааламжит өргөл болгохын төлөө Бурханы сайн мэдээг тунхаглах тахилчийн үүргийг гүйцэлдүүлсэн.

бүрэн бүлгийг уншина уу Ром 15