Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 14:9-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Учир нь үхэгсэд болон амьд байгсдын аль алиных нь Эзэн байхын тулд үүний тулд л Христ үхээд амилсан билээ.

10. Харин та юунд ах дүүгээ шүүнэ вэ? Эсвэл та юунд мөн ах дүүгээ басамжилна вэ? Учир нь бид бүгдээрээ Бурханы шүүх ширээний өмнө зогсох болно.

11. Учир нь«“Би Өөрийн амьд буйгаар тангараглая.Миний өмнө өвдөг бүхэн сөгдөх болно,Хэл бүхэн Бурханд өчил өргөх болно” гэжЭзэн айлдаж байна»гэж бичигдсэн юм.

12. Тиймээс бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно.

13. Иймд цаашид бид бие биеэ шүүхээ больё. Харин ч та нар ах дүүдээ бүдрүүлэх чулуу, эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн.

14. Юу ч өөрөө өөртөө бузар биш, харин аливаа юмыг бузар гэж үздэг хүний хувьд л тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүс дотор мэдэн, итгэж байна.

15. Хэрэв идэх юмнаас болж ах дүүгээ гомдоовол, та нэгэнт хайрын дагуу явахгүй байна. Та тэр хүнийг идэх юмаараа бүү устга. Учир нь түүний төлөө Христ үхсэн юм.

16. Тиймд та нарын хувьд сайн нь бүү муугаар хэлэгдэг.

17. Учир нь Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал нь биш, харин Ариун Сүнс доторх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм.

18. Учир нь Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана.

19. Тиймд амар тайванг тогтоодог болон бие биеэ босгон байгуулдаг зүйлсийн хойноос мөшгөцгөөе.

20. Идэх юмнаас болж Бурханы ажлыг бүү нураа. Үнэндээ бүх юм цэвэр аж. Харин тэдгээр нь бүдрүүлэх саад болж иддэг хүний хувьд л бузар муу байгаа юм.

21. Мах идэхгүй, дарс уухгүй, эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн.

22. Та өөртөө байгаа итгэлээ Бурханы өмнө өөрийнхөө хувьд л байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялладаггүй хүн нь ерөөлтэй еэ!

23. Харин эргэлзэгч нэгэн нь хэрэв идэх аваас яллагдана. Яагаад гэвэл итгэлээр биш юм. Итгэлээр биш алив бүхэн нь нүгэл юм.

бүрэн бүлгийг уншина уу Ром 14