Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 14:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний бодол санааных нь талаар бүү зарга хий.

2. Бүх юмыг идэж болно гэж итгэдэг хүн байдаг. Харин сул нэгэн нь ногоо иддэг.

3. Иддэг нэгэн нь иддэггүй нэгнээ бүү басамжлаг. Иддэггүй нэгэн нь иддэг нэгнээ бүү шүүг. Учир нь Бурхан түүнийг хүлээн авсан юм.

4. Бусдын боолыг шүүгч та хэн бэ? Тэр өөрийнхөө эзний өмнө зогсдог эсвэл унадаг. Эзэн түүнийг босгох чадалтай учир тэр зогсох болно.

5. Нэг хүн нэг өдрийг нөгөөгөөс нь онцгойлон үздэг байхад, өөр нэг хүн өдөр бүрийг адилхан гэж үздэг. Хүн бүр өөрийн бодолдоо бат итгэлтэй байг.

6. Өдрийг сахигч хүн Эзэний төлөө үүнийг сахидаг. Иддэг хүн нь Эзэний төлөө иддэг. Учир нь тэр Бурханд талархал өргөдөг. Иддэггүй хүн Эзэний төлөө иддэггүй. Тэр ч Бурханд талархал өргөдөг.

7. Учир нь бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй.

8. Хэрэв бид амьдарвал, Эзэний төлөө амьдардаг. Хэрэв бид үхвэл Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдрах ч бай, үхэх ч бай бид Эзэнийх.

9. Учир нь үхэгсэд болон амьд байгсдын аль алиных нь Эзэн байхын тулд үүний тулд л Христ үхээд амилсан билээ.

10. Харин та юунд ах дүүгээ шүүнэ вэ? Эсвэл та юунд мөн ах дүүгээ басамжилна вэ? Учир нь бид бүгдээрээ Бурханы шүүх ширээний өмнө зогсох болно.

11. Учир нь«“Би Өөрийн амьд буйгаар тангараглая.Миний өмнө өвдөг бүхэн сөгдөх болно,Хэл бүхэн Бурханд өчил өргөх болно” гэжЭзэн айлдаж байна»гэж бичигдсэн юм.

12. Тиймээс бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно.

13. Иймд цаашид бид бие биеэ шүүхээ больё. Харин ч та нар ах дүүдээ бүдрүүлэх чулуу, эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн.

14. Юу ч өөрөө өөртөө бузар биш, харин аливаа юмыг бузар гэж үздэг хүний хувьд л тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүс дотор мэдэн, итгэж байна.

бүрэн бүлгийг уншина уу Ром 14