Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 13:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Нэг нэгэндээ хайртай байхаас өөр хэнд ч ямар ч өргүй бай. Учир нь бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг.

9. Учир нь «Бүү завхайр, бүү ал, бүү хулгай хий, бүү шунахайр» гэсэн тушаал болоод өөр ямар ч тушаал байна, энэ нь «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн үгийн дотор агуулагддаг юм.

10. Хайр бол хөршдөө буруу зүйл үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн биелэлт мөн.

11. Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Учир нь урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна.

12. Шөнө өнгөрч, өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж, гэрлийн зэвсгүүдийг агсацгаая.

13. Утга учиргүй найрлан цэнгэж, архидах бус, садарлан, тачаадах бус, хэрэлдэн маргаж, атаархан жөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүй зохистой явцгаая.

14. Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалынх нь талаар махан биеийг юугаар ч бүү ханга.

бүрэн бүлгийг уншина уу Ром 13